БАГШ НАРЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН ЯВАГДЛАА

0
54

Дэлхийн багш нарын 21, Монголын багш нарын 51 дэх баярын өдрийг угтсан олон арга хэмжээг Аймгийн Боловсрол соёл урлагийн газар зохион явуулж байна. Үүний нэг нь Аймгийн нийт боловсролын байгууллагуудын багш, ажилчид, албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын ур чадварыг сорих, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготой зохион явуулж буй спортын олон төрөлт тэмцээн юм.     Сургуулийн өмнөх боловролын тэмцээн 9-р сарын 22,23,24-нд, ерөнхий боловсролын сургуулиудын тэмцээн 9-р сарын 29,30,10-р сарын 1-ны өдрүүдэд амжилттай явагдлаа. Тус тэмцээнд 20 цэцэрлэг, 20 сургуулийн  380 гаруй багш, ажилчид оролцсон томоохон арга хэмжээ болов. Энэ жилийн тэмцээнд шинээр хөгжиж буй спортын төрөл болох модон бөмбөгийн төрлийг оруулснаараа онцлог байлаа.

Модон бөмбөгийн төрлийг Дорнод их сургууль санаачлан зохион байгуулав.

Сургуулийн өмнөх боловсрол : Волейболын тэмцээнд Баяндун сумын цэцэрлэг 1-р байр, Цагаан-Овоо сумын цэцэрлэг 2-р байр, 11-р цэцэрлэг 3-р байр эзлэсэн ба Ширээний теннисний төрөлд Дорнод түшиц цэцэрлэг 1-р байр, Баяндун цэцэрлэг 2-р байр, 3-р цэцэрлэг 3-р байр эзлэн Модон бөмбөгний тэмцээнд 8-р цэцэрлэг 1-р байр,  Баяндун сумын цэцэрлэг 2-р байр, 6-р цэцэрлэг 3-байранд орлоо.

Багийн нийлбэр дүнгээр  Баяндун сумын цэцэрлэг 1-р байр, Дорнод түшиц цэцэрлэг 2-р байр, 2-р цэцэрлэг 3-байр эзлэв.

Ерөнхий боловсролын сургууль: Волейболын тэмцээний эрэгтэй төрөлд Шинэ хөгжил сургууль 1-р байр, Дорнод их сургууль 2-р байр, 5-р сургууль 3-р байр эзлэн

Эмэгтэй төрөлд Хан-Уул сургууль 1-р байр, 1-р сургууль 2-р байр, Политехник коллеж 3-р байранд орлоо.

Ширээний теннисний тэмцээнд 5-р сургууль 1-р байр, Дашбалбар сумын сургууль 2-р байр, Баян-Уул сумын сургууль 3-р байранд орж, Модон бөмбөгний тэмцээнд Сэргэлэн сумын сургууль 1-р байр, Шинэхөгжил 2-р байр Дашбалбар сумын сургууль 3-р байр эзлэв.

БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР  5-р сургууль 1-р байр, Шинэхөгжил сургууль 2-р байр, Дашбалбар сумын сургууль 3-р байранд шалгарлаа.

Мэргэжилтэн Д.Хэрлэнмөрөн

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу