‘УЯНГА’ ОЛОН УЛСЫН МОНГОЛ УРАН БИЧЛЭГИЙН ҮЗЭСГЭЛЭН

0
216

Шинэ Барга баруун хошуу Дорнод аймагтай хамтран 2014 оноос эхлэн ‘Уянга’ олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн  4 дэх жилдээ 2017 оны 10 сарын 16-19-ний өдрүүдэд Шинэ Барга баруун хошуунд зохион байгуулав.

Үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Өвөр Монголын 8 муж,  аймаг, хошуу, сумдын уран бичигтэн багш, сонирхогчид болон  Монгол улсаас Улаанбаатар хотын Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, багш  Д.Ганбаатар, Дорнод аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Н.Алтанцэцэг, аймгийн Төв номын сангийн захирал Ж.Цагаан, Боловсрол соёл урлагийн газрын эх хэлний мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, Хэрлэн сумын ерөнхий боловсролы 2 дугаар сургуулийн монгол хэл, бичгийн багш Э.Цэцэгдарь нар оролцсон.

Үзэсгэлэнд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2, 5, 8, 12, Flower сургуулийн багш, сурагчдын уран бичлэгийн бүтээлийг сонирхууллаа.

Тус үзэсгэлэн нь хөрш зэргэлдээ бүс нутгийн соёл урлагийн салбарын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  болон монгол бичиг, хэл соёлоороо бахархах, уран бичлэгийг хөгжүүлэх,  багш, сурагч, иргэдийн сонирхлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байна.

 ЭХ ХЭЛНИЙ БОЛОВСРОЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.ЭРДЭНЭТУЯА

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.