ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ.

0
84

Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн А.Байгальмаа болон нийгмийн ажилтны арга зүйн зөвлөл шинээр анхны жилдээ ажиллаж байгаа сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, арга зүйн зөвлөл туршлагаа бусдад түгээх, нийгмийн ажилтнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2017 оны 10 сарын 19-ний өдөр “Түгээмэл оюун” сургуулийн нийгмийн ажилтан А.Ганцэцэгт удирдамжийн дагуу зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

II ХЭСЭГ: Багш нарт зориулсан сургалтад багш, нийгмийн ажилтан, сургуулийн захирал нийт 11 хүн хамрагдлаа.

III ХЭСЭГ: Сурагчдад зориулсан өртөөчилсөн сургалтыг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх 10 аюулгүйн дүрэм, харилцаа сэдвүүдээр зохион байгуулахад  31 сурагч, анги удирдсан багшийн хамт  хамрагдлаа.

IV ХЭСЭГ: ДҮГНЭЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Сургуулийн нийгмийн ажилтанд зөвлөн туслах ажлын хүрээнд өгсөн зөвлөмж, чиглэлийг үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэн хэрэгжилтийг хангаж гүйцэтгэлийг 11 дүгээр сарын 20-ны дотор тайлагнан ажиллахыг зөвлөж, ажилд нь амжилт хүсэн мэргэжлийн чиглэлийн багц номнуудыг арга зүйн зөвлөлөөс дурсгаснаар зөвлөн туслах үйл ажиллагаа өндөрлөлөө.

Мэргэжилтэн А.Байгальмаа

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.