‘БАГШИЙГ ЧАДВАРЖУУЛАХ’ сургалт болов.

0
79

Дорнод аймгийн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2,3,4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан “БАГШИЙГ ЧАДВАРЖУУЛАХ” сургалт 2017 оны 11 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд Боловсрол, соёл урлагийн газрын сургалтын танхимд боллоо.
Сургалтын зорилго нь БСШУ-ны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар батлагдсан”Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш,ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 2.5, 4.1 дэх заалтын дагуу багш нарын хэрэгцээний судалгаанд тулгуурлан мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, бусдаас суралцах, бусдад түгээн хөгжүүлэх үйл ажиллагаан сайн туршлагыг солилцуулах байлаа.

Төрийн болон төрийн бус өмчийн 37 цэцэрлэгээс авсан судалгаагаар сургалтад хамрагдахаар 22 цэцэрлэгийн 41 багш бүртгүүлсэнээс 36 буюу нийт багш нарын 86% сургалтад хамрагдсан байна.Сургалтыг багш нараас авсан хэрэгцээний судалгаан дээр үндэслэн БСУГ-ын мэргэжилтэнүүд болон цэцэрлэгийн эрхлэгч нар хамтран заалаа.
Сургалтын агуулга нь: “Сургуулийн өмнөх боловсролын эрх зүйн орчин”, ”Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй”, “Бага насны хүүхдийг үнэлэх үнэлгээний арга”, “Цахим хичээл боловсруулах арга, цахим хуудсанд байршуулах арга”, ”Эцэг эхтэй ажиллах арга зүй”, ”Япон, Солонгос улсын СӨБ-ын байгууллагын туршлага” зэрэг сэдвүүдийг судлан, дадлага ажил хийлээ.

Сургалтын онцлог тал нь сургалтын эхэнд судлах агуулгаар 10 асуулга бүхийн тест боловсруулан багш нараас сорил авсан бөгөөд сургалтын төгсгөлд тухайн тестээр дахин үнэлгээ хийж өөрийн үнэлгээ хийж ахицаа тодорхойллоо.
Сургалтын дүгнэлт , үнэлгээний санал асуулгыг 32 багш үнэлсэн бөгөөд хангалттай сайн -24, сайн 8 багш үнэлгээ өгсөн байна.

Мэргэжилтэн Д.Өнөрцэцэг

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.