“СОЁЛ УРЛАГ-ҮНДЭСТНИЙ ДАРХЛАА” СЭДВИЙН ДОР ЧУУЛАВ

0
65

Энэ оны 11 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд “Соёл урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэл болон 21 аймгийн төлөөлөгчдөөс бүрдсэн нийт 600 гаруй соёл урлагийн ажилтнууд оролцсон тус чуулган 10 жилийн дараа зохион байгуулагдаж буйгаараа онцлог байлаа.

2007 онд анхдугаар чуулганаа зохион байгуулж тодорхой асуудлуудыг шийдэж байсан бол энэ удаад соёл урлагийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал, салбарын ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал зэргийг голчлон авч хэлэлцэв.

Чуулганы үйл ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурлын дарга нар мэндчилгээ илгээж, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр оролцон цаашид энэ салбарт анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Дорнод аймгийн 11 /квотын дагуу/ төлөөлөгч уг үйл ажиллагаанд амжилттай  оролцоод ирлээ.

Аймгаас оролцсон төлөөлөгчид энэ үеэр зохион байгуулагдсан сургалтууд болон чуулганаас гарсан зөвлөмж, уриалгыг танилцуулах сургалтыг аймгийн хэмжээний холбогдох ажилтнуудыг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.