‘АЛТАН НАР-2017’ НААДМЫН ШИЛДГҮҮДИЙН НЭГЭЭР Б.БЯМБАХАНД ШАЛГАРЛАА

0
130


Дорнод аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын математик, мэдээлэл зүй хариуцсан мэргэжилтэн тэрээр боловсролын салбарт 30 жил тасралтгүй ажиллаж байгаа билээ. Оны шилдгүүдийг шалгаруулах ‘Алтан нар-2017’ наадмын ‘Боловсролын салбарын шилдэг’-ээр шалгарч, шинэ оны өмнөхөн Төрийн дээд шагнал ‘Алтан гадас’ одонгоор энгэрээ мялаасан түүний амжилтуудаас дурдвал:
1.2006 оноос Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнд шинжилгээ хийж, өөрийн аймгийн бүх хичээлүүдийн болон мэргэжил бүрийн багш нарын түвшинд нэг бүрчлэн анализ хийн, багш нарын бага хуралд жил бүр илтгэл тавьж, цаашид сургууль, багш, сурагчид юунд анхаарч, хэрхэн ажиллах чиглэл, арга зүйгээ тодорхойлдог. Үүний үр дүнд манай аймаг ЭЕШ-ын дүнгээр хөдөө аймгуудаас 2014, 2016 онд 2-р байрт, 2015, 2017 онд 1-р байрт шалгарсан. Математикийн хичээлээр сүүлийн жилүүдэд улсын дунджаас дээгүүр үзүүлэлт үзүүлж байна.
2.Олон улсын Кенгуру олимпиад зохион байгуулах комисстой хамтран аймгийнхаа хэмжээнд найман удаа зохион байгуулж ажилласнаар уг олимпиадад оролцох хүүхдийн тоо анхны жилд 170 орчим байсан бол 2017 онд 2000 гаруй болон өргөжсөн. Уг олимпиадаас сүүлийн жилүүдэд 4-8 сурагч алтан медаль, 25-45 сурагч мөнгөн медаль, 35-75 сурагч хүрэл медаль тогтмол хүртэж байгаа нь Дорнодын математикийн багш нар болон түүнийг удирдаж буй мэргэжилтний ажлын нэг ололт юм.
3.Б.Бямбаханд мэргэжилтэн нь ерөнхий боловсролын сургуульд 1988-1993 онд ажиллаж буй хугацаандаа өөрийн мэргэжлийг өвлүүлсэн шавь нар нь боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Үүнд: – Ж. Долгормаа 1992 оны төгсөгч одоо Хэрлэн сумын 1-р сургуулийн математикийн багш, аймгийн математикийн олимпиадад 2-3-р байр, ур чадварын уралдаанд аймагт 3 удаа шалгаран эхний байруудад шалгарсан.
-Ц.Алдармаа 1991 оны төгсөгч 5-р сургуулийн математикийн багш, аймгийн төрөлжсөн олимпиадын математикийн багш төрөлд 5 удаа 1-р байр эзэлсэн
-Б.Батзориг 1990 оны төгсөгч Хэрлэн сумын Шинэ зуун сургуулийн математик мэдээлэл зүйн багш , аймгийн төрөлжсөн олимпиадын математик төрөлд 3 удаа 1-р байр, СХУ-д 2 удаа аймагт тэргүүн байр эзэлж улсын уралдаанд амжилттай оролцсон.
4.Мэргэжлийн багш нарын математик мэдээлэл зүйн сургалтын амжилт 98-100 хувьд, чанарыг 49-70 хувьд хүрсэн ба элсэлтийн ерөнхий шалгалтаар улсын дунджаас 10-15 пунктээр дээгүүр үзүүлэлттэй байгаа нь мэргэжилтний зүгээс удирдлага, арга зүйгээр сайн ханган ажиллаж байгаагийн үр дүн гэж үзэж байна.
Өөрийн санаачилгаар шинэ санаа шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж, үр дүнд хүрсэн байдал
1.Монголд анх удаа бага онооны систем /Олимпизм/-ийг нэвтрүүлснээр Аймгийн төрөлжсөн олимпиадын хамрагдалт эрс нэмэгдсэн.
2.Мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлж, тус байгууллагын Вэб сайтыг анх 2001 онд хийж байсан бол түүнээс хойш 5 удаа шинэчлэн динамик ажиллагаатай болгон өдөр тутмын мэдээллийг цаг тухайд нь нийтэлж байна. 2014 онд ‘Мэдээлэл технологийн чадамжийг дээшлүүлэх үндэсний төв’-тэй хамтран өөрийн байгууллага, аймгийн бүх сургууль, цэцэрлэгүүдийг вэб сайттай болгосон. Улмаар 2017 онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр аймгийн боловсрол, соёл урлагийн нийт 73 байгууллагын нэгдсэн dornodedu.mn портал сайтыг үүсгэж, тэдгээрийн байнгын ажиллагаа, хөгжүүлэлтэд анхааран сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагын багш, ажилтнуудад сургалт зохион байгуулан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
3.Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн хичээлийн шалгалтын материалуудын бодолтыг хийж, жил бүр цуврал болгон гаргаж, багш сурагчдад гарын авлага болгож түгээсэн.
4.2013 оноос эхлэн аймгийн багш нарын ур чадварын уралдааны хичээлийн бичлэгийг хянан боловсруулж youtube.com сайтаар share хийж teacher.sur.mn багш хөгжлийн сайтад байрлуулан аймгийнхаа багш нарыг улсын ур чадварын уралдаанд оролцох боломжийг бүрдүүлэн ажилласан нь улсын хэмжээнд үлгэр жишээ болж Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтээс өндөр үнэлгээ авсан. Боловсрол, соёл урлагийн газрын багшийн цахим мэдээллийн төвийн серверт нийт 637 багшийн хичээлийн бичлэгийг байршуулж, мэргэжилтнүүд болон багш нарт түгээн дэлгэрүүлж байна.
5.Улз сав нутгийн математикийн олимпиадын 1-25 түүхэн цуврал электрон сурах бичиг хийсэн.
6.Teacher.sur.mn багш нарын цахим сайтад бүртгүүлэх, мэдээллээ хэрхэн оруулах, цахим хичээлээ хэрхэн бэлтгэх арга зүйн сургалтыг нийт 26 сургуулийн багш нарт зохион байгуулсан. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.