СОЁЛЫН АЖИЛТНУУД ЧОЙБАЛСАН СУМААС ТУРШЛАГА СУДЛАВ

0
72

Сумдын Соёлын төвийн ажилтнуудыг чадавхижуулах, сайн туршлага түгээх, туршлага судлуулах зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газраас “Соёл урлаг-Орон нутгийн хөгжилд” сэдэвт сургалтыг Монгол Улсын Хошой баатар, Маршал Хорлоогийн Чойбалсангийн өлгий нутаг Чойбалсан суманд энэ сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Сургалтад 13 сумын Соёлын төвийн 63 ажилтан албан хаагчид хамрагдан соёл урлагийн талаар төр, орон нутгийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, салбарын эрх зүйн орчин, инноваци, маркетинг, менежмент, ёс зүй зэрэг сэдвээр мэдээлэл авч, Чойбалсан сумын Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцан туршлага судалсан.

Өнгөрсөн жилийн 09 дүгээр сард тус сумын Соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орсон бөгөөд 2017 оны үйл ажиллагаагаараа аймагтаа Тэргүүлэн “Бүтээлч хамт олон”-оор шалгарсан шагналыг энэ үеэр гардууллаа.

Сургалтын төгсгөлд сумдын Соёлын төвийн ажилтнууд “Аялгуут үдэш” тоглолтоо Чойбалсан сумын ард түмэнд өргөн барив. Танхим дүүрэн үзэгчид халуун алга ташилтаар уран бүтээлчдийг хүлээн авсан бөгөөд чин сэтгэлийн талархал илэрхийлж байлаа.

Энэхүү сургалт, урлагийн тоглолтыг зохион байгуулахад дэмжин хамтарч ажилласан Чойбалсан сумын Засаг даргын Тамгын газар, Соёлын төвийн хамт олонд талархал илэрхийлье.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу