“МАТЕМАТИКИЙН ЦАГ СОНИНЫ ОЛИМПИАД”-Д ОРОЛЦОГЧДЫН ТОО, ЧАНАР НЭМЭГДСЭЭР БАЙНА

0
539

Тус олимпиад Дорнод аймагт 12 дахь жилдээ энэ сарын 03-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 21 сургуулийн бага ангийн болон математикийн багш, 2-12 дугаар ангийн сурагчид нийт 1953 оролцогчдыг хамарсан энэхүү олимпиадаас 117 буюу 6 хувь нь медаль хүртсэн байна.

Математикийн цаг сонины редакцтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын хамтран зохион байгуулдаг энэхүү олимпиад нь олон улсын Кенгуру олимпиадын эхлэл сугаа болдгоороо онцлог бөгөөд жил ирэх тусам оролцогчдын тоо, гаргах амжилтын чанар нэмэгдсээр байгааг шүүгчид хэлж байна.

Зохион байгуулагчид олимпиадын дүнг өдөрт нь гаргаж шуурхай мэдээлдгээрээ эцэг эхчүүдийн талархлыг хүлээдэг бөгөөд энэ удаагийн олимпиадаас бэлтгэсэн шавь нараас нь хамгийн олон медаль хүртсэн багшаар 5 дугаар сургуулийн бага ангийн багш Б.Байгалмаа, математикийн багш Ц.Алдармаа нар шалгарав.

Мөн энэ өдрүүдэд уг олимпиад Улаанбаатар, Хэнтий аймгуудад нэгэн зэрэг явагджээ.

 

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.