УЛСАД БАГИЙН ДҮНГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЭВ

0
114
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайд Ц.Цогзолмаагийн нэрэмжит ӨСВӨРИЙН УЛСЫН АВАРГА шалгаруулах ШАТРЫН ТЭМЦЭЭН энэ оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 04-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагджээ.
    Тэмцээний 15-16 насанд Хэрлэн сумын Улсын Тэргүүний 1 дүгээр сургуулийн сурагч Т.ХҮСЛЭН АЛТАН медаль, 9-10 насанд мөн сургуулийн сурагч Э.ТӨГСТӨГӨЛДӨР МӨНГӨН медаль хүртэж, багийн дүнгээр Дорнод аймгийн тамирчид АЛТАН МЕДАЛЬ, ЦОМЫН ЭЗЭН боллоо. Оюуны их спортоор хичээллэн нутаг орныхоо нэрийг өндөрт өргөж яваа сурагчиддаа болон дасгалжуулагч М.Цагаанхүү багшид улам их амжилт хүсье.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.