ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙГ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛТЭЙ ХОЛБОНО

0
425

“Хүүхдийн хөгжлийг хөгжмийн үйл ажиллагаагаар дэмжих нь” сэдэвт Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын Хөгжмийн багш нарыг чадавхижуулах сургалтыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Сургуулийн өмнөх боловсролын Хөгжмийн тэнхим хамтран энэ оны 03 дүгээр сарын  03-04-ний өдрүүдэд  Чойбалсан хотноо Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын танхимд зохион байгуулав.

Шинэчлэгдэн хэрэгжиж байгаа СӨБ-ын дуу хөгжмийн хичээл үйл ажиллагаа, тэргүүн туршлага хамтын ажиллагааг орон нутгийн хүрээнд сурталчилах, мэргэжил арга зүйн тасралтгүй хөгжлийг дэмжин ажиллах, тулгамдаж буй асуудлыг судлан хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилго бүхий уг сургалтад Дорнод аймгийн 37, Сүхбаатар аймгийн 1 цэцэрлэгийн хөгжмийн боловсролын болон бүлгийн нийт 100 гаруй багш нарыг хамрууллаа.

Сургалтын үр дүнд улс, орон нутгийн хэмжээнд хөгжмийн боловсролын багш дутагдалтай байгаатай холбоотойгоор хөгжмийн болон бүлгийн багшийн хөгжил дэвшилд бодитой үр гарах юм.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.