Дорнод аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн 21-нд Боловсрол,соёл урлагийн газар бүх мэргэжлийн ахмад багш нараа сонсох хуваарь гарган ажиллаж байна.3 сарын 21-ны өдөр Математикийн ахмад болон залуу багш нарын уулзалт боллоо.
Аймагтаа төдийгүй улсдаа нэр алдраа дуурсгасан, Дорнодын боловсролын өнөөдрийн амжилтыг тогтоосон ахмад багш Д.Дашдорж, Д.Цэгмид, Ц.Эрдэнэсувд, Б.Ганбаяр нар залуу багш нарт арга туршлагаа хуваалцсан, дурсамж өрнүүлсэн, харилцан суралцсан, ухаарал хайрласан сайхан уулзалт боллоо.   Багш нартаа баярлалаа.

Энэ жишгээр сар бүрийн 21-нд судлагдахуун бүрээс ахмад багш нарыг урьж уулзалт зохион байгуулж, санал зөвлөгөөг нь авах юм.

САЙН БАГШИЙН АЛГАН ДЭЭРЭЭС МАРГААШИЙН НАР МАНДДАГ.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.