Ахмад дайчин, ахмад шатарчин Дамбийгийн ДУГАРЖАВ агсны нэрэмжит “ШАТРЫН 26 ДАХЬ УДААГИЙН ТЭМЦЭЭН” 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд Чойбалсан хотноо зохион байгуулагдана.
Тус тэмцээн ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ гэсэн зүүн гурван аймгийн шатарчдын дунд анх удаа зохиогдож байгаагаараа онцлогтой юм.
Шатрын спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, олон жил түүний үр хүүхэд зохион байгуулж буй уг тэмцээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас дэмжлэг үзүүлсэнд талархаж буйгаа илэрхийлж байна.
Шатарчид, шатар сонирхогчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Утас: 88039409

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.