“ Багшийн хөгжил “ түүх нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг Боловсрол, соёл урлагийн газрын сургалтын танхимд 03 дугаар сарын 27-28 ны өдрүүдэд зохион байгуулав.

Уг сургалтад нийгмийн ухааны 40 багш хамрагдаж Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг бэлтгэж байгаа арга туршлагаасаа хуваалцаж, тодорхой сэдэв агуулгаар онол, арга зүйн мэдлэг, ойлголттой боллоо.

Мөн сургалтын төгсгөлд БСУГ-ын дарга А.Нансалмаа боловсролын салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийж, багш нарын сонирхсон асуултад хариулт өгч ажиллалаа. /БСУГ-ын Мэргэжилтэн А.Байгальмаа/

 

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу