Оросын холбооны улсын Өвөрбайгалийн хязгаар, Монгол улсын Дорнод аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй “Орос хэл, соёлын жил”-ийн нээлтэд Өвөрбайгалийн хязгаараас хүрэлцэн ирсэн Олон улсын уралдааны шагналт, Николай Будашкины нэрэмжит урлагийн хамтлаг тоглолтоо Чойбалсан хотын иргэдэд зориулан тоглосон юм.

ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын амбан захирагч болон яамны шагналаар шагнуулсан, мөн олимпиад, тэмцээн уралдаанд түрүүлсэн сурагчдад баяр хүргэж Чулуунхороот сумын ЕБС-ын “Улыбка” чуулга, Улсын тэргүүний 5 дугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлаг, улсын тэргүүний 8 дугаар сургуулийн “Талын эгшигlлэ” хамтлагийн сурагчид, Хан-Уул цогцолбор сургууль, Шинэ суваг телевизийн хүүхдийн цагийн хөтлөгч н.Чинхүслэн нар  өөрсдийн уран бүтээлээр мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэр ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцааны сайд Алексей Викторович Дроботушенко “Улыбка” чуулганы сурагчдыг Өвөрбайгалийн хязгаар дахин хүрэлцэн ирж тоглохыг урьсан бөгөөд тус хамтлаг нь 2 жилийн өмнө аугаа эх орны дайны ялалтын баярын арга хэмжээнд оролцож, Өвөрбайгалын хязгаарын ард түмний сэтгэлийг хөдөлгөж, баяр талархлыг хүртсэн билээ.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.