Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр, Хянган аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 1.2.2/а/-д тусгагдсан “Гадаад хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсан хөрш зэргэлдээ аймаг, хотуудын ижил түвшний төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх” заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд гэрээнд тусгагдсан дээрх газруудын боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан суралцах, туршлага судлах ажлыг 2018 оны 04 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.
ӨМӨЗО-ны Шинэ барга Баруун хошуунд 04 дүгээр сарын 16-ны өдөр ажилласан бөгөөд баг бүрэлдэхүүнийг Сурган хүмүүжүүлэх товчооны Ерөнхий зохион байгуулагч угтан авч Бага сургуулийнхаа үйл ажиллагаатай танилцуулснаар туршлага судлах ажиллагаа эхэлсэн юм.
Тус хошуу нь Монгол хэл соёлоо эрхэмлэн, хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх ажлыг түлхүү зохион байгуулдаг бөгөөд “Хөтлөгчийн дугуйлан”-ийн хүүхдүүдийн “Уран үгсийн олимпиад” зохион байгуулж байлаа.
Туршлага судлах үйл ажиллагааны үеэр дараах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов. Үүнд:
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны Сурган хүмүүжүүлэх товчоотой:
Монгол бичиг, биеийн тамирын багш солилцоо, сурагч солилцоо, “Баргажин” наадам, зураг технологийн багш нарын болон хүүхдийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргаж харилцан суралцах,
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошууны Сурган хүмүүжүүлэх товчоотой:
Соёл урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, “Баргажин” наадам, биеийн тамирын багш нарын дунд спортын тэмцээн, зураг технологийн багш нарын болон хүүхдийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргаж харилцан суралцах,
Хянган аймгийн Рашаан хотын Сурган хүмүүжүүлэх товчоотой:
ЕБС-иудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш нарын заах аргыг дээшлүүлэх талаар харилцан суралцах, онлайн уулзалтыг зохион байгуулах,
Манжуур хотын Сурган хүмүүжүүлэх товчоотой:
ЕБС, цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, зураг, технологийн багш нарын болон хүүхдийн бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гаргах зэргээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов.
Мөн Шинэ барга Баруун хошуу, Шинэ барга Зүүн хошууны Монгол сургуулиудтай Дорнод аймгийн ЕБС-ийн 1, 2, 5, 11, 12 дугаар сургуулиуд болон 4 дүгээр бүсэд хамаарах сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судлахаар тогтон, Хянган аймгийн Улаан хотын Монгол дунд сургуультай Дорнод аймгийн 8 дугаар сургууль хамтын ажиллагаагаа шинээр эхлүүлж, харилцан санал солилцлоо.
Багийн бүрэлдэхүүн очсон газар бүрийнхээ Сурган хүмүүжүүлэх товчоо, сургуулиудаас сурч судлах, хийж хэрэгжүүлэх олон талт үйл ажиллагааны санаа авсан бөгөөд Монгол улсдаа боловсролын салбарт Тэргүүлж буй “Дорнодын боловсрол”-оос туршлага судлах хүсэлтэй байгаагаа ч тэдний зүгээс илэрхийлж байв.
Уг үйл ажиллагааны үр дүнд талуудын боловсролын салбарын гадаад харилцаа хөгжихийн хэрээр ирээдүйн өв тэгш хүмүүжилтэй, өндөр боловсролтой иргэдийг бэлтгэхэд тодорхой ахиц гарна хэмээн үзэж байна.
Дорнодын боловсролын салбарын дэмжиж байдаг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олонд баг бүрэлдэхүүн талархал илэрхийлэв.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу