ДОРНОДЫН ХӨГЖИМЧИД ГАНЗАГА ДҮҮРЭН ИРЛЭЭ

0
29

Оросын Холбооны Улсын Гавъяат багш, Эх орны дайны ахмад дайчин, Агын Буриадын автономит тойргийн “Хүндэт иргэн” Дашцэрэн Жамбаловын нэрэмжит “Үндэсний болон найрал хөгжмийн VI уралдаан”-ыг түүний мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Агын раойнд 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
Уралдаанд Чита хот, Нерченск, Кыра, Агинское, Дарасун, Борзя, Дульдурга, Могойт, Краснокаменск, Онон зэрэг раойноос нийт 30 хамтлагийн 200 гаруй өсвөрийн хөгжимчид оролцов.
Дорнод аймгаас Хан- Уул цогцолборын сургуулийн 12д-р ангийн сурагч Л.Есөнтөмөр, 5 дугаар сургуулийн 12д-р ангийн сурагч Б.Итгэл нар амжилттай оролцож Дашцэрэн Жамбаловын нэрэмжит шагнал хүртлээ.
Мөн уралдаанд урилгаар Дорнод аймгийн сумдын Соёлын төвийн эрхлэгч, дуу хөгжмийн багш нарын бүрэлдэхүүнтэй үндэсний хөгжмийн “Монгол айзам” хамтлаг уран бүтээлээрээ мэндчилэн оролцогч, үзэгчдийн болон Агын Багшийн коллежийн удирдлагуудын талархлыг хүлээн Дашцэрэн Жамбаловын нэрэмжит шагнал хүртээд иржээ.
/эх сурвалж:БСУГазар/

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу