ХӨЛӨНБУЙР ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ.

0
79

БНХАУ-ЫН ХАЙЛААР ХОТЫН ХӨЛӨНБУЙР ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ.

   БНХАУ-ын Хөлөнбуйр аймаг болон Дорнод аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 09 дүгээр сараас эхлэн Хайлаар хотын Хөлөнбуйр дээд сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангид 2 жил хүртэлх хугацаанд Дорнод аймгаас 10 оюутанг суралцуулахаар төлөвлөж байна.

Насны хязгаар 18-аас дээш насны, Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон оюутан, залуучууд суралцах боломжтой бөгөөд Хятад хэлний бэлтгэлд суралцсан гэрчилгээтэй төгсөх юм.

Тус сургуульд суралцахыг хүсэгчид дараах материалыг бүрдүүлэн 2018 оны 05 дугаар сарын 31-ний дотор аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 206 тоотод ирж бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 88084034 дугаараас лавлана уу.

Нэг. Хөлөнбуйр дээд сургуульд гадаад оюутны суралцах зардлын мэдээлэл:

  1. Дорнод аймаг болон Хөлөнбуйр аймгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  2. Сурах бичгийн төлбөр 200 юань /1 жилийн/
  3. Даатгалын хураамж 50 юань /1 жилийн/
  4. Оршин суух зөвшөөрлийн төлбөр 830 юань /1 жилийн/
  5. Эмнэлгийн үзлэг, шинжилгээний төлбөр 400 юань /1 жилийн/
  6. Дотуур байрны төлбөр:
  • Гадаад оюутны дотуур байрны төлбөр 3600 юань /1 жилийн/
  • Оюутны нийтийн дотуур байр төлбөргүй

Хоёр. Хөлөнбуйр дээд сургуульд элсэн суралцахад бүрдүүлэх материал:

  1. Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацааг анхаарах/
  2. Хувь хүний товч намтар /монгол, хятад хэлээр/
  3. Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /монгол, хятад хэлээр/
  4. Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар /монгол, хятад хэлээр орчуулах, нотариатаар батлуулсан байх/
  5. Хөлөнбуйр дээд сургуульд гадаад оюутны элсэн суралцах өргөдөл /өргөдлийн маягтыг бүртгүүлэхээр ирэхдээ бөглөнө/
  6. 4 ширхэг цээж зураг /¾ хэмжээтэй/

ЛАВЛАХ УТАС : 88084034

SHARE
Өмнөх мэдээТригнометрийн тухай…
Дараагийн мэдээХавтгайн геометр
mm
Дорнод аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Математик, мэдээлэл зүйн мэргэжилтэн

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу