ЗОРИЛТОТ ЖИЛИЙН ТАЙЛАН ТАВИЛАА

0
68

Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар 2017-2018 оны хичээлийн жилийг “СУРГУУЛЬ-ХӨГЖЛИЙН ОРЧИН”, “ЦЭЦЭРЛЭГ-ХӨГЖЛИЙН ОРЧИН” зорилтот жил болгон зарласан.
Уг захирамжийн хэрэгжилтийг ханган ажилласан аймгийн Тэргүүний 12 дугаар сургууль “СУРГУУЛЬ-ХӨГЖЛИЙН ОРЧИН” зорилтот жилийн тайлангаа 5 дугаар сарын 10-ны өдөр эцэг эхчүүддээ тавилаа.
Тайлант хугацаанд “Хүүхэд бүрийг хөгжүүлэх аян”-ы хүрээнд тус сургуульд хэрэгжсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааны үр дүнг танилцуулан, сурагчид сурч мэдсэн зүйлүүдээ сонирхуулав.
Улмаар сургуулийн захиргааны зүгээс олон улс, улс, аймгийн чанартай уралдаан тэмцээнд амжилт гаргасан багш, сурагчид, шилдэг анги хамт олныг шагнаж урамшууллаа.
Дашрамд дурдахад тус сургууль нь энэ хичээлийн жилд зохион байгуулагдсан улсын олимпиадын II давааны нэгдсэн дүнгээр аймагтаа Тэргүүлсэн юм.
12 дугаар сургуулийн хамт олонд ажил хөдөлмөрийн, сурагчдад сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.
(эх сурвалж:БСУГ)

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу