“Үндэсний бичиг үсгийн баяр”, Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг угтсан бүтээлч ажил, “Номтой нөхөрлөе” хөтөлбөрийн хүрээнд 5 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд Матад сумын Соёлын төвөөс санаачлан “ӨДӨРЛӨГ” зохион байгуулсан байна.
Энэ үеэр “Номтой селфи”, “Монгол бичгээр зөв, цэвэр сайхан бичье”, “Мэдлэг сорих”-АХА, “Шинэ номын үзэсгэлэн”, уншигч, үйлчлүүлэгчдийн уралдаан, тэмцээн зохион байгуулж ЕБС-ийн 2-9 р ангийн 180 сурагчид, төрийн байгууллагын албан хаагчид, иргэд олон нийтийг хамруулсан байна.
Өдөрлөгийн нээлтийг их зохиолчынхоо алдарт бүтээл “Төрийн дуулал”-аар эхлүүлж, бүх сурагчид “Буурал ээж” найраглалыг нэгэн зэрэг уншсан байна.
Мөн “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдэгтнээр 5а ангийн сурагч Э.Энхзул, “Монгол бичгээр зөв, цэвэр, сайхан бичье” уралдааны “Тэргүүн”-байранд ЕБС-ийн багш Н.Өлзийтогтох, “Дэд” байранд Цэцэрлэгийн багш Х.Март, “Мэдлэг сорих” АХА тэмцээний ялагчаар ЕБС-ийн багш О.Энхбаяр, Дэд байр багш Б.Өлзиймаа, “Номтой селфи” уралдаанд 9а анги Тэргүүн байр, 8а анги Дэд байрыг тус тус эзэлсэн байна.
“Их зохиолчоо дурсъя”- шүлгийн уралдааны шагналыг их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн садан Д.Энхмаа үр хүүхдүүдийн хамт ивээн тэтгэжээ.
Эрдэм соёл дэлгэртүгэй.
/эх сурвалж:Матад сумын Соёлын төв/

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу