Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хоёр дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрт энэ удаа Хэрлэн сумын 2 дугаар сургууль, Чойбалсан сумын ЕБС-ийн тус бүр 9 сурагч хамрагдан 7 хоногийн хугацаанд очсон тухайн сургуулийнхаа багш, сурагчдаас суралцаж байна.
Уг хөтөлбөрт хамрагдаж буй Маршал Х.Чойбалсангийн өлгий нутаг Чойбалсан сумын ЕБС-ийн 9 сурагч 5 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаатай уулзан тус байгууллагын үйл ажиллагаатай танилцаж “Сурагч солилцоо”-ны хөтөлбөрийн үр дүнгийн талаар санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Эх орон, Дорнод нутгийнхаа ирээдүй болсон манлайлагч сурагчиддаа амжилт хүсье.
(эх сурвалж:БСУГ)

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу