Дорнод аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12 дугаар анги төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл хангуулах зорилгоор аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас санаачлан жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “ЭЕШ-2018” эрчимжүүлсэн сургалт 04 дүгээр сарын 21-нээс 06 дугаар сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд монгол хэл, хими, математикийн хичээлүүдээр уг сургалт явагдсан бол физикийн хичээлээр 12-13-нд 5 дугаар сургуульд, 15-16-нд Хан-Уул цогцолбор сургуульд, биологийн хичээлээр 12-13, 19-20-нд 8 дугаар сургуульд, англи хэлний хичээлээр 19-20, 26-27-нд 12 дугаар сургуульд, 19-23 Дашбалбар сумын ЕБС-д тус тус хичээллэнэ.
Аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжлэг үзүүлдэг энэхүү сургалтыг улс, аймгийн чанартай олимпиад, уралдаан тэмцээнд шавь нараа амжилттай бэлтгэж оролцуулдаг шилдэг багш нар удирдан явуулж байна.
/эх сурвалж:БСУГ/

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу