ГАДААД ХЭЛНИЙ АХМАД БАГШ НАР ОРОЛЦОВ.

0
47

5 ДУГААР САРЫН “АХМАДАА СОНСОХ ӨДӨР” -Т ГАДААД ХЭЛНИЙ АХМАД БАГШ НАР ОРОЛЦОВ.

Дорнод аймгийн “Ахмадын ачлал” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын А/55 тоот захирамжаар сар бүрийн 21-ний өдрийг “АХМАДАА_СОНСОХ_ӨДӨР” болгосон. 2018 оны 5 дугаар сарын 21-нд Боловсол соёл урлагийн газар гадаад хэлний ахмад багш нараа  өдөрлөгт урьж оролцууллаа.

Өдөрлөгт ахмад багш нараас гадна орос, англи хэлний шинэ залуу багш нар оролцсон ба ахмад багш нар гадаад хэл зааж байсан үеийн туршлагаасаа хуваалцав. Мөн 1 дүгээр сургуулийн орос хэлний багш Х.Болороо 7 дугаар ангид “ Гэрийн тэжээвэр амьтад” сэдвээр хичээл заав.

Ахмад багш нар “Ахмадаа сонсох өдөр”-тэй болсонд талархалтай байгаагаа илэрхийлж байв. Гадаад хэлний ахмад багш нараас Улсын олимпиадын аварга 5 дугаар сургуулийн ахмад багш Ж.Жамьян, Хан-Уул сургуулийн ахмад багш Х.Оюунсүрэн нар төрөн гарсан байдаг.

БСУГ МЭРГЭЖИЛТЭН  Д.ХЭРЛЭНМӨРӨН

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу