УЛСЫН ТООЛЛОГЫН СУРГАЛТ БОЛЛОО

0
4

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн 2018-2019 оны улсын тооллогын зүүн бүсийн сургалт 12 дугаар сарын 16-нд Зүүн бүсийн тулгуур төв Дорнод аймгийн Чойбалсан хотноо Төв номын санд боллоо.
Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын “Түүх, соёлын дурсгалт зүйлийн тооллого хийх тухай журам”-ын 27 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор тус суралт явадаж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас санаачлан, аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай хамтран зохион байгуулж буй сургалтад музйн 30 гаруй ажилтнууд хамрагдав.
Сургалт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын бүртгэл, Биологийн цуглуулгын зүйлийн нэр ба төрлийн асуудал, Музейн тухай хуулийн хэлэлцүүлэг зэрэг агуулгаар явагдлаа.

(эх сурвалж: Аймгийн БСУГазар)

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу