СУРГАЛТЫН МЕНЕЖЕРҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

0
51

Аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдийг чадавхжуулах, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий сургалтыг Боловсрол, соёл урлагийн газраас 12 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Дорнод их сургуульд зохион байгуулж байна.
Сургалтад аймгийн Ерөнхий боловсролын 26 сургуулийн сургалтын 40 гаруй менежер хамрагдаж байгаа бөгөөд төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, хууль, эрх зүйн шинэчлэл, хичээлийн судалгааны менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх арга зүй, шалгалтын даалгавар, үнэлгээнд дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны мэдээлэл, SPSS программ, түүнийг үнэлгээнд хэрэглэх нь зэрэг сэдвийн дор сургалт явагдах юм.

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.