Хөлөнбуйр Дээд сургуульд суралцахыг урьж байна.

0
110

ХАЙЛААР ХОТЫН ХӨЛӨНБУЙР ДЭЭД СУРГУУЛЬД ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ.

2019.05.14                                                                         Чойбалсан хот

БНХАУ-ын Хөлөнбуйр хот болон Дорнод аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу 2019 оны 09 дүгээр сараас 01-нээс Хайлаар хотын Хөлөнбуйр дээд сургуулийн Хятад хэлний бэлтгэл ангид 1-2 жил хүртэлх хугацаанд  Дорнод  аймгаас 10 оюутан элсүүлнэ.

Тавигдах шаардлага:

  • 18 нас хүрсэн, Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид болон оюутан, залуучууд суралцах боломжтой бөгөөд Хятад хэлний бэлтгэлд суралцсан гэрчилгээтэй төгсөнө.

Тус  сургуульд  суралцахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлэн 2019 оны 05 дугаар сарын 30-ны дотор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын 203 тоотод ирж бүртгүүлнэ үү.

Хөлөнбуйр дээд сургуульд гадаад оюутны суралцах зардлын мэдээлэл:

  1. Дорнод аймаг болон Хөлөнбуйр хотын хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлнө.
  2. Сурах бичгийн төлбөр 1 жилийн 200 юань
  3. Даатгалын хураамж 1 жилийн 50 юань
  4. Оршин суух үнэмлэх авах зардал 1 жилийн 800 юань
  5. Эмнэлгийн үзлэг, шинжилгээний төлбөр 1 жилийн 400 юань
  6. 4 ортой дотуур байрны төлбөрөөс чөлөөлнө.

Хэрвээ гадаад оюутны дотуур байранд амьдарвал 1 жилийн 3600 юань төлбөртэй.

Хөлөнбуйр дээд сургуульд элсэн суралцахад бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Гадаад паспортын хуулбар /хүчинтэй хугацааг анхаарах/
  3. Хувь хүний товч намтар /монгол, хятад хэлээр/
  4. Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /монгол, хятад хэлээр/
  5. Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн хуулбар /монгол, хятад хэлээр орчууласан байх /
  6. Цагдаагийн газрын тодорхойлолт / Монгол хятад хэл дээр орчуулсан байх /
  7. Хөлөнбуйр дээд сургуульд гадаад оюутан элсэн суралцах өргөдөл, анкет

/ бүртгүүлэхээр ирэхдээ бөглөнө /

  1. 4 ширхэг цээж зураг /¾ хэмжээтэй/

ЛАВЛАХ УТАС: 70583674, 88084034

ХАРИУЛТ БИЧИХ

Сэтгэгдэл бичих
Энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.