ЗҮҮН БҮСИЙН ОРОС ХЭЛНИЙ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол – Оросын найрамдлын 63 дахь өдрийн тохиолдуулан ОХУ-ын элчин сайдын яам, Улаанбаатар дахь Русский Дом /РЦНК/,  Өвөр байгалийн их сургуулийн төлөөлөгчид манай аймагт айлчлан 2023 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Зүүн бүсийн орос хэлний соёлын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд:

  • ОХУ-д тэтгэлэгтэй суралцах талаар ахлах ангийн сурагчидтай уулзалт
  • Оросын анхны сансрын нисгэгч Валентина Трешковагийн фото зургийн үзэсгэлэн
  • Хэрлэн сумын 1, 5, 8 дугаар сургуулийн Орос хэлний төвүүдэд зочлох уулзалт
  • 12 дугаар ангийн сурагчдын дунд “Знаете ли вы Россию и Русский язык?” багийн уралдаан
  • “Что? Где? Когда?” асуулт хариултын багийн уралдаан
  • Орос хэлний багш сурагчдын тестын сорил
  • ОХУ-д болон ЗХУ-д төгсөгчдийн уулзалт үдэшлэг гэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.

Орос хэлний багш сурагчдын дунд зохион байгуулсан арга хэмжээнд Сүхбаатар, Хэнтий амйгийн 4 багийн 10 багш 22 сурагч оролцсон ба 1 дүгээр байранд 8, 12 сургуулийн хамтарсан багийн багш сурагчид Тэргүүн байр эзэлж цомын эзэд боллоо. Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ч.Учнга, 8 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Энхжин, М.Үүрийнцолмон  нар ОХУ-д тэтгэлэгтэй суралцах эрх авлаа.