ХҮҮХДИЙН АМРАЛТЫН 3 САР, ЗУНЫ 3 САР!!!
Бага_насны_хүүхдэд_тавих_хараа_хяналтаа_бүү_сулруулаарай.
Хүүхдийн цэцэрлэг амарсан энэ үед эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийн аюулгүй байдалд ОНЦГОЙ АНХААРАЛ ХАНДУУЛАХ нь зүйтэй. Иймд дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хүүхдээ гэртээ болон гудамж, талбайд тоглоход нь хараа хяналтгүй орхихгүй байх.
Ахуйн хүрээний осол гэмтлээс урьдчилан сэргийлж, аюулгүй орчныг бүрдүүлэх.
Цахим хэрэглээнд нь зөв зохистой хяналт тавих.
Иргэд олноор цугларсан газраар зорчихдоо хүүхдээ төөрөхөөс сэргийлэх.
Хүүхдийг гол, усны ойролцоо хараа хяналтгүй үлдээхгүй байх.
Хүүхэдтэйгээ тогтмол ярилцаж, санал бодлыг нь сонсож, хамтдаа тоглох цаг гаргаарай.
#Хариуцлагатай эцэг эх, асран хамгаалагч танд БАЯРЛАЛАА.
ИЛ ТОД БАЙДАЛ


