Түүхэн товчоон

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Гэгээрлийн Яамны дэргэд “Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт”-ыг байгуулж, Улаанбаатар хотод болон 5 аймгийн “Гэгээрлийн Хэлтэс”-ийн дэргэд “Сурган хүмүүжүүлэх кабинет”-ыг тус бүр 2 хүний орон тоотой байгуулахаар шийдвэрлэсэн байна.  Уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Гэгээрлийн Яамны Сайдын 1956 оны 5 дугаар сарын 14-ний 96 тоот тушаалаар Архангай, Дорнод, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймаг болон Улаанбаатар хотод, “Сурган хүмүүжүүлэх ухааны кабинет” байгуулах дүрмийг баталсан байна. Орон нутагт боловсролын байгууллагаа үүсэн байгуулагдсан цагаас эхлэн дараах нэршилээр үйл ажиллагаа явуулж ирсэн.  Үүнд:

  1. Сурган хүмүүжүүлэх кабинет            1956-1974
  2. Сургалт заах аргын кабинет             1974-1991
  3. Судалгаа арга зүйн төв                    1991-1993
  4. Боловсролын төв                             1993–2000
  5. Боловсрол соёлын төв                     2000–2003
  6. Боловсрол соёлын газар                  2003-2012
  7. Боловсролын газар                          2013–2014
  8. Боловсрол, соёлын газар                 2015–2016
  9. Боловсрол, соёл урлагийн газар      2016-2021
  10. Боловсрол, шинжлэх ухааны газар  2022-2024
  11. Боловсролын газар                         2024 оноос