ХАМТЫН АЖИЛЛАГАА-2

ХАМТЫН АЖИЛЛАГАА
🔰Аймгийн Засаг дарга Ш.Ёл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзан, Япон Улсын Засгийн газрын 2025 оны “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р цэцэрлэгийн барилгыг засварлах” төслийн гэрээ байгууллаа.
🔰“Өвсний үндэс” төслөөс 146 мянган ам.доллар, аймгийн Орон нутгийн төсвөөс 70 сая төгрөгийн санхүүжилтээр Хэрлэн сумын 9 дүгээр цэцэрлэгийн барилгын халаалтын систем, цэвэр болон бохир усны шугам хоолой, мөн цахилгааны системийг шинэчлэнэ.

Эх сурвалж:    Дорнод аймгийн Боловсролын газар
                       Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, 304 тоот
                       Хэлтсийн дарга Е.Алтангэрэл
                       Емэйл: altangerel85mf@moes.edu.mn   Утас: 90119007