Тусгай олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн ялгаатай хүүхдийн оролцоо бие бялдарын хөгжил, спортын ур чадварын нэмэгдүүлэх, тэдэнд урам зориг өгөх, нийгэмд эерэг хандлагыг бий болгох зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны Дорнод аймаг дахь салбар, Дорнод аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Цэцэрлэгийн биеийн тамирын мэргэжлийн бүлгийн багш нартай хамтран “Оргил өөд хамтдаа-2025” спортын арга хэмжээг 12 цэцэрлэг, 6 ерөнхий боловсролын сургуулийн 120 гаруй хөгжлийн ялгаатай хүүхдүүдийг хамруулан хамтран ажиллалаа.

Онцгой хөгжилтэй хүүхэд бүрийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан та бүхэнд талархал илэрхийлье.
Эх сурвалж: Ж.Найдалмаа
Дорнод аймгийн Боловсролын газар
Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, 202 тоот
Хүүхэд хөгжил, хамгаалал, тэгш хамран сургалт хариуцсан ахлах арга зүйч
Емэйл: naidalmaa5t0f@moes.edu.mn Утас: 96111664