
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Хүний папиллома вирус, улаанбурхан өвчний халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулиудын бага анги, багшийн хөгжил хариуцсан менежер, 5-6 ангийн анги удирдсан багш, нийгмийн ажилтан, эмч нарт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн бага анги, багшийн хөгжил хариуцсан менежер 10 сургалтын менежер, 5,6-р анги удирдсан 70 багш, сургуулийн нийгмийн ажилтан 10, эмч 8 нийт 98 албан хаагч хамрагдаж хүний папилома вирус, улаан бурхны өвчний эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар мэдлэг, ойлголттоо дээшлүүллээ.

Сургалтаар:

Ерөнхий боловсролын сургуулийн зорилтот насны хүүхдүүдийн ХПВ эсрэг дархлаажуулалт, боловсролын салбарын оролцоо, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ,

ХПВ-ыг эсрэг вакцины дархлаажуулалтын үндэсний товлолд нэвтрүүлэх бодлого, эрх зүй, дэлхий дахины хэрэглээ, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлогонд суурилсан судалгааны үр дүн,

ХПВ тухай ойлголт, өвчлөл, эмнэлзүй, Умайн хүзүүний хорт хавдарын эрт илрүүлэг, шинжилгээний тухай,

Хэрлэн сумын Шинэ хөгжил цогцолбор сургуулийн ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлсэн сайн туршлага,

Дархлаажуулалт, түүний ач холбогдол, ДДУХ, зохин байгуулалт

Улаанбурхан өвчний шинж тэмдэг, эмнэлзүй, урьдчилан сэргийлэлт, цаг үеийн нөхцөл байдал, дархлаажуулалт
Эх сурвалж: Сургалт арга зүйн хэлтэс, 205 тоот
Биологи, эрүүл мэндийн боловсрол хариуцсан ахлах арга зүйч Э.Эрхэмтөгс
Емэйл: erkhemtugs5vs1@moes.edu.mn Утас: 91898883