Бүрэн дунд боловсролын мэдээллийг И-Монголиа системд оруулах бэлтгэл хангаж байна.

“Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай”  2020 оны 23 дугаар тогтоолын 5.3 дугаар зүйлд заасны дагуу Төрийн боловсролын цахим үйлчилгээг нэмэгдүүлэх, арга хэмжээний зорилтын биелэлтийг хангах зорилгоор 2005-2018 оны хооронд төгссөн иргэдийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийг И-Монголиа системд оруулж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд 2005-2015 оны хооронд төгссөн иргэдийн Бүрэн дунд боловсролын мэдээллийг оруулах эрхийг хүргүүлж байна. Байгууллагууд дотооддоо зохион байгуулалтыг хийж 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дотор системд байршуулж, төгсөгчдийн мэдээллийг баталгаажуулан хамтран ажиллахыг хүсье.

Эх сурвалж:    Дорнод аймгийн Боловсролын газар
                       Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, 304 тоот
                       Хэлтсийн дарга Е.Алтангэрэл
                       Емэйл: altangerel85mf@moes.edu.mn   Утас: 90119007