Монголын анхны онолын физикч их эрдэмтэн Д.Цэрэнгийн нэрэмжит УЛСЫН ФИЗИКИЙН XXXVII Олимпиад анх удаа Дорнод аймагт боллоо.

Аймгийн Засаг дарга Ш.Ёл: “Улсын физикийн XXXVII олимпиад” 37 жилийн түүхэнд анх удаа Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Монголын анхны онолын физикч, их эрдэмтэн Д.Цэрэнгийн нэрэмжит болж байгаагаараа онцлог болж байна. Улсын физикийн олимпиадын хорооны дарга, МУГБ М.ГАНБАТ: Энэ жилийн хувд 30 гаруй эрдэмтэн багш нар шүүж байгаа бөгөөд анх удаа шүүгч нар тангараг өргөлөө. Тус олимпиадад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 31 багийн 300 гаруй багш, суралцагч оролцон, оюун ухаан, шинжлэн судлах чадвараараа өрсөлдсөн байна.

Улсын физикийн 37 дугаар олимпиадад ДОРНОД АЙМГААС МЕДАЛЬ ХҮРТСЭН БАГШ, СУРАГЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

  • Багш төрөлд Долоодой сургуулийн багш Б.Нямжав хүрэл медаль,
  • 12-р анги төрөлд 1 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Б.Оюунбилэг хүрэл медаль,
  • 9-р анги төрөлд Долоодой сургуулийн 9-р ангийн сурагч Б.Намуун хүрэл медаль тус тус хүртлээ.

Эх сурвалж:

Ц.Болжинням

Байгалийн ухааны боловсрол хариуцсан ахлах арга зүйч

Утас: 99473131

Емайл: baljinnyam50tc@moes.edu.mn