ЗҮҮН БҮСИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ЧУУЛГАН

Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яам, Монголын англи хэлний багш нарын холбоо, аймгийн Боловсролын газрын дэмжлэгтэйгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн санаачлагаар англи хэлний багш нарын “ЗҮҮН БҮСИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАГШ НАРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ” зохион байгуулж, зүүн бүсийн 5 аймгийн 120 англи хэлний багш нар оролцож байна.
Чуулганы нээлтэд аймгийн Засаг даргын орлогч оролцож аймгаас боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа мэдээллийг танилцуулж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан боловсролын салбарт олон ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Эх сурвалж:       Дорнод аймгийн Боловсролын газар

Сургалт, арга зүйн хэлтэс

Гадаад хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүй Ө.Болорчимэг

Емайл: bolorchimeg1whb@moes.edu.mn    Утас: 99775648