Боловсролын ерөнхий газрын чиглэлийн хүрээнд сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийг сайжруулах зорилгоор “Нэгдсэн жишиг цэс”-ийг боловсруулан, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг цэцэрлэг, сургуулийн хоол зүйчдийн мэргэжлийн бүлэгтэй хамтран зохион байгууллаа.
Уг жишиг цэсийг хэрэгжүүлснээр суралцагчид өнгөний системд тулгуурласан шим тэжээлийн тэнцвэртэй, эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангагдах нөхцөл бүрдэхээр гадна үдийн хоол хөтөлбөрийн чанарыг сайжруулах, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.
Эх сурвалж:
Дорнод аймгийн Боловсролын газар
Бодлогын хэрэгжилтийн хэлтэс
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан ахлах арга зүйч Г.Сугар
Емэйл:sugar.gerelee0819@moes.edu.mn Утас: 91106324
Дорнод аймгийн Боловсролын газар
Бодлогын хэрэгжилтийн хэлтэс
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан ахлах арга зүйч Г.Сугар
Емэйл:sugar.gerelee0819@moes.edu.mn Утас: 91106324

