Боловсролын газрын даргын баталсан 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, зөвлөн туслах үйл ажиллагааны удирдамжийн дагуу 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Гурванзагал сумын ерөнхий боловсролын сургуульд зөвлөн тусалж, арга зүйн дэмжлэг үзүүллээ. Ажиллах хугацаандаа багш, удирдах ажилтанд ганцаарчилсан зөвлөгөөг өгч, төлөвлөгөө, бичиг баримттай танилцав.
Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийг байгууллага, олон нийтэд сурталчлан таниулах, боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, арга зүй, үнэлгээ, технологи хэрэгжилтэд хяналт тавин, багш, удирдах ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн хэрэгжилт, үр дүн, сургалтын байгууллагын менежментийг сайжруулах чиглэлээр зөвлөн тусаллаа.
Мөн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах, удирдамж батлах тухай” А/218 дугаар тушаалыг үндэслэн БГ-ын даргын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/35 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг ажиллаж, Ерөнхий боловсролын сургууль, дотуур байранд орчны аюулгүй байдлын үнэлгээг удирдамжийн хүрээнд орчны болон хүүхэд хамгааллын чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийж, сургалтын орчны стандартын зөрчлийг арилгах, эрсдэл бууруулах арга хэмжээг авч, ажлын тайлан, үр дүнг ирүүлэх хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Эх сурвалж: Дорнод аймгийн Боловсролын газар
Сургалт арга зүйн хэлтэс, 207 тоот
Хэлтсийн дарга Ж.Бумтуяа
Емэйл: bumtuyaa5fvk@moes.edu.mn Утас: 99588832







