
Тогооч нарын баярын өдрийг анх “Дэлхийн хоолны нийгэмлэгүүдийн холбоо”-ноос санаачлан 2004 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 20-нд дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн баярт түүхтэй билээ.

Аймгийн боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлд 160 гаруй тогооч, туслах ажилтан, 12 хоол зүйч ажиллаж, хүүхэд багачуудын амттай, чанартай, эрүүл, аюулгүй хоолоор хангах үйлсэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулан, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд чухал дэмжлэг үзүүлж байна.

Та бүхний ур ухаан, чин сэтгэл, хөдөлмөр зүтгэл бүрээс хүүхдийн инээмсэглэл, эрүүл амьдрал эхэлдгийг онцлон тэмдэглэж, хоол зүйч, тогооч нартаа Дэлхийн тогооч нарын баярын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье

Эх сурвалж: Дорнод аймгийн Боловсролын газар
Бодлогын хэрэгжилтийн хэлтэс
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан ахлах арга зүйч Г.Сугар
Емэйл: sugar.gerelee0819@moes.edu.mn Утас: 91106324