Багш нарын мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг дэмжих, бүсийн сургуулийн хамтын ажиллагааг сайжруулах,англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилт, багшлахуй, суралцахуйн сайн туршлага, арга зүйгээ хуваалцах зорилгоор англи хэлний багш нарын мэргэжлийн бүлгийн ажлыг Чойбалсан сумын сургуульд зохион байгууллаа.

Хичээлийн жилийн 2025-2026 оны эхний мэргэжлийн бүлгийн ажлыг аймгийн 2 дугаар бүсийн сургуулиуд хамтран зохион байгуулсан ба 26 сургуулийн 35 багш, 2 мэргэжилтэн танхимаар, 60 багш онлайнаар оролцсон.

Мэргэжлийн багш нарын бүлгийн ажлын үеэр Чойбалсан ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний залуу багш Б.Нарантуул, Б.Отгонзаяа нар 4 дүгээр ангид Pearson хөтөлбөрийн “M,N,O”сэдэвт Pearson хөтөлбөрийн хичээл, Шинэ Хөгжил сургуулийн англи хэлний багш Б.Оргилмаа 9 дүгээр ангид “Subjects” сэдэвт үндэсний хөтөлбөрийн хичээлийг танил бус нөхцөлд заан арга зүйгээ түгээн дэлгэрүүлж, хэлэлцүүлэгт танхимаар 37 багш хамрагдсан.


Мөн Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Ууганцэцэг “Идэвхтэй сургалтын арга зүй” сайн туршлага, багш О.Отгонзул “Суралцагчдын уншаад ойлгох чадварыг нэмэгдүүлэх нь”сайн туршлага, багш Ц.Хишигээ, Г.Оюунбилэг нар “Зорилготой хүүхэд дэвтрийг хөтлүүлсэн нь” сайн туршлага, Гурванзагал сургуулийн багш Б.Сумьяа “Суралцагчдын үгийн санг нэмэгдүүлэх нь” сайн туршлага, 8 дэгаар сургуулийн багш Э.Уянга “Educational Features of Google Apps” бичил сургалтыг тус тус түгээн дэлгэрүүлж, зохион байгуулсан болно.
Эх сурвалж: Дорнод аймгийн Боловсролын газар
Сургалт, арга зүйн хэлтэс
Гадаад хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүй Ө.Болорчимэг
Емайл: bolorchimeg1whb@moes.edu.mn Утас: 99775648