Аймаг орон нутагтаа амжилттай ажиллаж буй Монгол хэл- уран зохиол, Түүх, нийгмийн ухааны багш нарын ур чадвар, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, арга зүй, туршлагыг нь түгээх зорилгоор хамтарсан удирдамж боловсруулан үйл ажиллагаа зохион байгууллаа.
Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун сумдад Хэнтий аймгаас, Чойбалсан суманд Сүхбаатар аймгаас монгол хэл, уран зохиолын багш нар, Хэрлэн сумын 1,5 дугаар сургуульд Сүхбаатар аймгаас 8, Хан-Уул сургууль дээр Хэнтий аймгийн түүх, нийгмийн ухааны багш нар тус тус туршлагаа солилцож ажилласан.
Мөн Дорнод аймгаас Хэнтий аймгийн Бэрх тосгон, Баян адарга, Хэрлэн сумын Хан-Хэнтий, Тэмүүжин сургууль, Сүхбаатар аймгийн Онгон, Түвшинширээ, Дарьганга гэсэн сумдад монгол хэл- уран зохиол, түүх нийгмийн ухааны багш нар туршлагаа түгээн ажилласан.
Эх сурвалж:
Дорнод аймгийн Боловсролын газар
Сургалт арга зүйн хэлтэс, 206 тоот
Эх хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүйч Х.Эрболд
Емайл: erbold83dr@moes.edu.mn Утас:95707400



