ЯЗГУУР БАГ ОЛИМПИАД 20 ДАХЬ УДААГАА ЯВАГДАВ.

Олимпиад нь 2025 оны 11-р сарын 15-ны өдөр “ЯЗГУУР БАГ XX” олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад 22 сургуулийн 936 сурагч оюун ухаан, сэтгэх чадвараа уралдуулан оролцлоо.

Олимпиад нь тухайн ангийн агуулга, стандартын түвшинд багаар хамтран оролцдогоороо онцлог бөгөөд дараах төрлүүдээр шалгаруулдаг. Үүнд:

  • 7-12р анги бүр дээр багийн дүнгээр 1-3-р байр
  • 7-12р ангийн бэлтгэсэн багш 1-3р байр
  • 100% гүйцэтгэлтэй сурагчаар анги бүр дээр
  • 12 жилийн сургалттай сургуульд шилжин явах цом 1-3р байр
  • 9 жилийн сургалттай сургуульд шилжиня явах цом 1-2р байр

Уралдааны дүнг танилцуулбал:

12 жилийн багийн дүнгээр

1-р байр М.Наранжаргал захиралтай 8-р сургууль

2-р байр Б.Нямжав захиралтай Долоодой сургуул

3-р байр Ж.Болормаа захиралтай 5-р сургууль

9 жилийн багийн дүнгээр

1-р байр Ө.Ганзул захиралтай Хөлөнбуйр сумын ЕБС

2-р байр С.Алтансувд захиралтай Гурван загал сумын ЕБС

100% гүйцэтгэлтэй сурагчид

7-р ангид  10 сурагч

8-р ангид 2 сурагч

9-р анги 3 сурагч

10-р ангид 2 сурагч

11-р ангид 2 сурагч

12-р ангид 2 сурагч  нийт 21 сурагч шалгарлаа.

Хэрлэн сумын 5 дугаар сургуулийн сургалтын менежер А.Баярмаа

Дэлгэрэнгүй дүнтэй танилцана уу..

7-р анги

8-р анги 9-р анги

10-р анги

11-р анги

12-р анги

Багийн дүн