Нээлттэй өдөрлөгийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулав. Нээлттэй өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Дорнод аймгийн Хүүхдийн зөвлөл, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Цагдаагийн газар, Аймгийн музей, аймгийн Төв номын сан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Боловсролын салбарын 10 бүс /сургууль, цэцэрлэг/, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Политехник коллеж, Оёдолчдын холбоо, Гар урлалын холбоо, Оюун ухааны академи, Хас банк, зэрэг нийт 27 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, холбоод хамтран ажиллалаа. Мөн суралцагчийн хичээлийн хэрэгсэл худалдаалдаг Афта ХХК, Смайл дэлгүүр, Батзүү ХХК, Мобиком, PC mail зэрэг худалдааны газар, бизнес эрхлэгч иргэд үзэсгэлэн худалдаагаа гарган хамтран ажилласан.
Өдөрлөгийн хүрээнд дээрх байгууллагуудаар нийт 2148 иргэн үйлчлүүлсэн байна.
Эх сурвалж: Б.Эрдэнэтуяа
Дорнод аймгийн Боловсролын газар
Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, 306 тоот
Цахим сургалт, мэдээллийн сүлжээ хариуцсан ахлах арга зүйч
Емэйл: erdenetuyaa1v7g@moes.edu.mn Утас: 89578688