Дорнод аймгийн бага боловсролын багш нарын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, эерэг хандлагыг түгээх зорилго бүхий “ЭРЧ ХҮЧ-ЭЕРЭГ ХАНДЛАГА” спортын 3 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнд 25 сургуулийн 18 баг, 300 гаруй тамирчид ур чадвар, хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Дартс төрөлд:
1дүгээр байр -Дашбалбар ЕБС-ийн баг тамирчид
2 дугаар байр – Баянтүмэн ЕБС-ийн баг тамирчид
3 дугаар байр- 2 дугаар сургууль, Ялалт багийн ЕБС-н хамтарсан баг тамирчид
Олс таталтын төрөлд:
1 дүгээр байр – Хан-Уул сургуулийн баг тамирчид
2 дугаар байр – 8 дугаар сургуулийн баг тамирчид
3 дугаар байр – Булган ЕБС, Фловер сургуулийн хамтарсан баг тамирчид
Волейбол төрөлд:
1 дүгээр байр -1 дүгээр сургуулийн баг тамирчид
2 дугаар байр -2 дугаар бүсийн баг тамирчид
3 дугаар байр – 5 дугаар сургуулийн баг тамирчид
“Шилдэг довтлогч “-оор Чойбалсан ЕБС-ийн багш Х.Мөнхцэцэг
“Шилдэг холбогч”-оор 1 дүгээр сургуулийн багш Б.Чулуун-Эрдэнэ нар шалгарлаа.
Багийн дүнгээр:
1 дүгээр байр – Хан-Уул сургууль
2 дугаар байр – 1 дүгээр сургууль
3 дугаар байр- 5 дугаар сургууль тус тус шалгарлаа.
Тэмцээнийг хамтран зохион байгуулсан 2, 8 дугаар сургууль, Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүддээ баярлалаа. Нийт сургалтын менежер, багш, хөгжөөн дэмжигч нартаа спортын өндөр амжилт хүсье.
Эх сурвалж: М.Хэрлэнтуяа
Дорнод аймгийн Боловсролын газар
Сургалт арга зүйн хэлтэс, 203 тоот
Бага боловсролын асуудал хариуцсан ахлах арга зүйч
Емэйл: kherlentuyaa75uh@moes.edu.mn Утас: 88709700






