Боловсролын сайдын 2025 оны 08 сарын 01-ний өдрийн А/404 дүгээр тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр”-ийн зорилго, агуулга, арга зүйг хэрэгжүүлэх арга замыг цэцэрлэгийн удирдлага, багш нарт танилцуулж, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, дэмжих, мэдлэг чадварыг эзэмшүүлэх зорилготой “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн удирдлага, багш нарыг чадваржуулах” сургалт 2025 оны 08 дугаар сарын 25-27 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Дорнод аймгаас дэмжлэгийн баг бэлтгэх үндсэн сургалтад 13, зүүн бүсийн сургагч багш бэлтгэх сургалтад 64 нийт 77 хүн бэлтгэгдсэн бөгөөд орон нутгийн сургалтыг 32 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, цэцэрлэгийн эрхлэгч 32, үндсэн багш -252 (бүлэг, хөгжим, биеийн тамир, хувилбарт ) нийт 284 хүн хамрагдахаас 280 буюу 98,5 хувийг хамруулан түгээн дэлгэрүүлэлтийг хийлээ.
Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн сургалт нь бүтээлч байдал, оролцоонд суурилсан бөгөөд нийт хөтөлбөрийн 80 хувь нь хэлэлцүүлэг, дадлага ажил байлаа. Сургалтад оролцогчид дараах чадварт суралцсан:
-Боловсролын тунхаглал, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалтай танилцсан;
-Өмнөх сургалтын хөтөлбөр болон шинэ хөтөлбөрийн онцлог ялгааг мэдэж анализ хийсэн;
-Шинэ сургалтын хөтөлбөрийн бүтэц, агуулга, арга зүй, сургалтын үйл ажиллагаа, болон сургалтын хөтөлбөрийн үнэлгээтэй танилцсан;
-Сургалт үйл ажиллагааны жил, сарын, өдөр тутмын төлөвлөлт хийж сурсан;
-Шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эцэг эх, олон нийтийн оролцоо дэмжлэг, эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллах арга зүй.
Эх сурвалж:
Дорнод аймгийн Боловсролын газар
Сургалт арга зүйн хэлтэс, 202 тоот
Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан ахлах арга зүйч
Емэйл: unurtsetseg752j@moes.edu.mn Утас: 99587747