Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан 2025 оны 03-00/03 “Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж”-ийн хүрээнд Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй боловсролын сургалтын байгууллагуудын хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд Эрүүл ахуйн тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай, Боловсролын багц хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгаж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад хяналт шалгалтын зорилго чиглэгдлээ.
Урьдчилан сэргийлэх хамтарсан хяналт шалгалтыг аймгийн Боловсролын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Р.Оюунтуяа ахлан Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч Э.Номин нар 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд удирдамжийн нэгдүгээр үе шатыг хийж гүйцэтгэв. Хяналт шалгалтад аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн О.Ганчимэг, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн Амьсгалын зам, гэдэсний халдварын тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн Б.Будбилэг нар хамтран ажилласан.
Хяналт шалгалтад Дорнод аймагт боловсролын сургалтын үйл ажиллагаа явуулж буй сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 58 байгууллагын 29.3 хувьд буюу 17 хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль (11 хүүхдийн цэцэрлэг, 6 ерөнхий боловсролын сургууль)-д хяналт шалгалтыг хийж гүйцтгэлээ. Хяналт шалгалтад хүүхдийн цэцэрлэгийн 34.4 хувь буюу 11 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 23.1 хувь буюу 6 сургууль, сумдаас Цагаан-Овоо сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хамрагдсан байна.
Дорнод аймгийн хэмжээнд бүх шатны боловсролын сургалтын байгууллагууд хичээлийн шинэ жилд үйл ажиллагаагаа бүрэн эхлүүллээ.
Эх сурвалж: Дорнод аймгийн Боловсролын газар
Захиргаа, удирдлагын хэлтэс, 304 тоот
Боловсролын хяналтын улсын байцаагч Р.Оюунтуяа
Емэйл: oyuuntuyaa68is@moes.edu.mn Утас: 99588111