ПИ тооны өдрийн онлайн уралдааны дүн

Дэлхийн математикийн өдрийг тохиолдуулан Дорнод аймгийнхаа ерөнхий боловсролын сургуулийн 3-12 дугаар ангийн сурагчид, бага ангийн болон математикийн багш нарын дунд тав дахь жилдээ ОНЛАЙН УРАЛДААН 2026 оны 3 сарын 14-ний 10.00-11.15 цагт зохион байгуулав. Уралдаанд М.Аюушхорлоо захиралтай 12-р сургууль, М.Наранжаргал захиралтай 8-р сургууль, Б.Шүрэнчимэг захиралтай Шинэ хөгжил сургуулийн хамт олон хамгийн олон багш сурагчдаа хамруулан оролцсонд талархал илэрхийлье. Гэвч Д.Урантогос захиралтай Халхгол, П.Эрхэмбаяр захиралтай Фловер, Ц.Оюунсүрэн захиралтай Түгээмэ оюун сургуулиас ГАНЦ ч багш сурагч оролцоогүй нь нэн харамсалтай.

Тухайн анги дээр дарж дэлгэрэнгүй дүн, онооны жагсаалттай танилцана уу.

3-р анги 4-р анги 5-р анги Бага ангийн багш
6-р анги 7-р анги 8-р анги 9-р анги
10-р анги 11-р анги 12-р анги Математикийн багш