✅ХАМТДАА ХӨГЖИХҮЙ: “БҮТЭЭЛЧ САМБАР – СУРАГЧИЙН ИРЭЭДҮЙ” АЯН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Бага боловсролын багш нарын самбар төлөвлөлтийн шилдэг арга зүй, ур чадварыг хуваалцах, харилцан суралцах зорилготой “Бүтээлч самбар – Сурагчийн ирээдүй” аян амжилттай өрнөж, дүнгээ гаргалаа.
Энэхүү аяныг суралцагчдын идэвх оролцоо, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, самбарыг оновчтой төлөвлөх замаар ээлжит хичээлийн чанарыг сайжруулахад чиглүүлэн, ЕБС-д 8-20 дахь жилдээ ажиллаж буй бага ангийн багш нарын дунд зохион байгуулсан юм. Багш нар 2026 оны 4 дүгээр сарын 27-ноос 5-дугаар сарын 09-ний өдрүүдэд өөрсдийн бүтээлч самбар төлөвлөлтийн зургуудыг “Дорнод бага боловсрол” бүлгэмд байршуулан оролцлоо.
Нийт 15 сургуулийн 51 багш хамрагдан, 4 судлагдахуунаар, нийт 182 цагийн самбар төлөвлөлтийн шинэлэг арга зүйг түгээн дэлгэрүүллээ. Нэг багш хамгийн олондоо 14 ээлжит хичээлийн самбар төлөвлөлтийг байршуулж идэвхтэй оролцсон байна.
Уралдааныг 5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг дараах 10 үндсэн шалгуураар үнэлж дүгнэж, оролцогч багш нарын 25 хувь буюу өндөр үнэлгээ авсан эхний 13 багшийг шалгаруулан урамшууллаа. Үүнд:
М.Энхчимэг – 8 дугаар сургууль
И.Бумгарав – Хан-Уул сургууль
Ц.Туяацэцэг- 1 дүгээр сургууль
Д.Даваасүрэн – Хан-Уул сургууль
О.Гантуяа – Баян-Уул ЕБС
Б.Олонбаяр – 12 дугаар сургууль
Д.Отгонцэцэг – 12 дугаар сургууль
Г.Хүрэлчулуун – 8 дугаар сургууль
Д.Цэгмэд – Булган ЕБС
Э.Оюун-Эрдэнэ – Шинэ хөгжил сургууль
Б.Шинийннэгэн – 1 дүгээр сургууль
Х.Мөнхжаргал – 5 дугаар сургууль
О.Оюунзул – Баян-Уул ЕБС
Аянд идэвхтэй оролцсон нийт багш нартаа болон тэднийг удирдан чиглүүлж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласан сургалтын менежерүүддээ халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!
Мөн боловсролыг дэмжиж, шагналын санг ивээн тэтгэсэн “Ширбазар” сангийн тэргүүн, ИТХ-ын төлөөлөгч Ш.Ганганмөрөн танд гүн талархал илэрхийлье.

Эх сурвалж:   М.ХЭРЛЭНТУЯА

  Дорнод аймгийн Боловсролын газар
                       Сургалт арга зүйн хэлтэс, 203 тоот
                       Бага боловсролын асуудал хариуцсан ахлах арга зүйч
                       Емэйл: kherlentuyaa75uh@moes.edu.mn   Утас: 88709700