“Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх судалгаа

БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫГ СУДАЛГААНД ХАМРУУЛАХ ТУХАЙ

Хууль тогтоомжийн тухай хуулийн 51.3 дахь хэсэгт хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийдэг зохицуулалттай. Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль нь 2018 онд батлагдсан. Иймд энэхүү судалгаа нь  “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн бодит хэрэгжилтийг үнэлэх, хууль хэрэглэгчдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой юм.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeQSZRl66xOfzg3cyVTSgId57epVphd7qqo0Pwq9VZwe808EQ/viewform

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламент, судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захиалгаар Монголын хуульчдын холбоо нь “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид тухайн хуулийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх, боломжит хувилбарыг тодорхойлохоор ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд бүх шатны сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнаас “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн хэрэгжилтийн судалгааг 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрүүдэд авна. Иймд сургалтын байгууллагад мэдээллийг хүргэж, багш, удирдах ажилтныг судалгаанд хамрагдахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана уу.

Эх сурвалж:    Дорнод аймгийн Боловсролын газар
                       Сургалт арга зүйн хэлтэс, 207 тоот
                        Хэлтсийн дарга Ж.БУМТУЯА
                       Емэйл: bumtuyaa5fvk@moes.edu.mn   Утас: 99588832