✅ХҮҮХДИЙН ЧӨЛӨӨТ ЦАГИЙГ ЗӨВ БОЛОВСОН ӨНГӨРҮҮЛЭХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛНЭ.

🔰Аймгийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/324 дүгээр захирамжаар хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд хөгжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор боловсролын сургалтын байгууллагын спорт заал, гадна тоглоомын талбай, биеийн тамирын талбайг зуны амралтын хугацаанд өдөр бүр 06:00-22:00 цагийн хооронд иргэд, хүүхэд багачуудад нээлттэй ашиглуулахаар шийдвэрлэлээ.
🔰Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймгийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөмж хүргүүлж, спорт заал, тоглоомын болон биеийн тамирын талбай, хүүхдийн тоглоомын хэрэгсэл, гадна орчны аюулгүй байдал, бэлтгэл бэлэн байдлыг бүрэн хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тогтмол хяналт шалгалт хийж ажиллах чиглэл өглөө

Эх сурвалж:    Дорнод аймгийн Боловсролын газар
                       Захиргаа, удирдлагын хэлтэс, 304 тоот
                       Боловсролын хяналтын улсын байцаагч Р.ОЮУНТУЯА
                       Емэйл: oyuuntuyaa68is@moes.edu.mn  Утас: 99588111