2025-2026 оны шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад мөрдөгдөж хууль эрх зүйн орчин, бодлого шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага болон төрийн байгууллагаас сургалтын нэгж байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчид бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр ойлголтоо нэгтгэх, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шийдлийг зөвшилцөх зорилгын дор Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын сургалтыг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав. Сургалтад сургуулийн өмнөх боловсролын 30 эрхлэгч, ерөнхий боловсролын 25 захирал оролцов.
Сургалтаар “Сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын салбарт 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудал”, “Ерөнхий боловсролын сургуулийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь”, “Багш ажлаа хэрхэн аз жаргалтайгаар хийдэг болох вэ?”, “Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад анхаарах асуудал”, “Боловсролын салбарт аудитаар илэрдэг нийтлэг алдаа зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийж, санал солилцов.
Сургалтыг МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Худалдан авах ажиллагааны газар, Төрийн аудитын газар, “ECM” компанитай хамтран зохион байгууллаа.
Эх сурвалж: Дорнод аймгийн Боловсролын газар
сургалт арга зүйн хэлтэс, 207 тоот
Хэлтсийн дарга Ж.Бумтуяа
Емэйл: bumtuyaa5fvk@moes.edu.mn Утас: 99588832