Монгол улсын Боловсролын сайдын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Цахим системд суурилсан англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай” А/353 дугаар тушаалын хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд аймгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 3,4 дүгээр ангид англи хэл заах багшийг чадавхжуулах сургалт 08 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Хэрлэн сумын 8 дугаар сургуульд боллоо. Сургалтад аймгийн төрийн өмчийн 20 сургуулийн 58 багш хамрагдан 3,4 дүгээр ангид англи хэлний Pearson хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар мэдлэг ойлголттой нэмэгдүүлсэн байна.
Дорнод аймгийн хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилд 3 дугаар ангийн 59 бүлэг, 4 дүгээр ангийн 58 бүлэгт англи хэлний хичээл нэмэлт хөтөлбөрөөр хичээллэх юм.
Эх сурвалж: Дорнод аймгийн Боловсролын газар
Сургалт, арга зүйн хэлтэс
Гадаад хэлний боловсрол хариуцсан ахлах арга зүй Ө.Болорчимэг
Емайл: bolorchimeg1whb@moes.edu.mn Утас: 99775648